Өчигдрөөс хойш ШТС-ууд АИ92, АИ95 дууссан хэмээх бичиг нааж, бензин олгохгүй байсан. Үүнээс улбаалж, шатахуун түгээх станцуудад очер дараалал үүсч, бензиний хомсдол үүсээд байгаа юм. Мөн өнөөдөр ч шатахуун түгээх станцуудад АИ92 бензин олгохгүй хэвээр байна.
Тэгвэл яг одоо Шадар сайд С.Амарсайхан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан болон шатахуун импортлогчид, АМГТГ-ынхан БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж бна. Үүний дараа сайдуудтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзахаар болсон байна.
Энэ талаар бид эргэн мэдээлнэ.