
Энэ оны 8 дугаар сарын байдлаар ОХУ-ын 24 орчим томоохон газрын тос боловсруулах үйлдвэр Украины дроны цохилтод ямар нэг байдлаар өртөөд байна.
Зөвхөн энэ 8 дугаар сар гарсаар одоогийн байдлаар украины тал Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгсөн байна.
Нийт хохирлын хэмжээ 14.75 орчим тэрбум ам.доллар, үүнээс зөвхөн тоног төхөөрөмжийн хохирол 3.34 тэрбум ам.долларт хүрсэн байна.
ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрлэл 40-45 хувиар буурч, түлш боловсруулалт хоногт 3.5 сая баррель болж буурсан нь сүүлийн 21 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.
Одоогийн байдлаар 14 томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа (бүрэн болон хэсэгчлэн) зогсоосон бөгөөд 10 орчим үйлдвэр хэвийн ажиллагаандаа орж, дотоодын зах зээлийн хомсдолыг нөхөх хэмжээнд ажиллаж байгаа боловч Өрнөдийн технологийн хоригоос шалтгаалан Оросын компаниуд сэлбэг хэрэгслийг импортоор орлуулж (ихэвчлэн БНХАУ-аас авах), бүрэн засварт дунджаар 6 сараас 1 жил хүртэлх хугацаа шаардлагатай байна.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2026 оны 01-08 дугаар сарын байдлаар ОХУ-ын нийт мужуудын 94 хувьд буюу 89 засаг захиргааны нэгжийн 83-т нь шатахууны хомсдол үүсэж, ялангуяа АИ-95 зэрэг өндөр октантай шатахуун үйлдвэрлэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдож, шатахууны зах зээлд 30 гаруй хувийн хомсдол огцом үүссэн.
Энэ оны 1 дүгээр сараас хойш ОХУ-д нийт 322 шатахуун түгээх станц засвар үйлчилгээ хийх эсвэл компанийн бүтцийн өөрчлөлтөөс хамааран үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 70%-иар өссөн үзүүлэлт юм.
Үүний үр дүнд ОХУ дахь бүх шатахуун түгээх станцын 2 орчим хувь буюу ойролцоогоор 500 ШТС түр хугацаагаар хаагджээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!