Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ худагт унаж гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 12 дугаар байрны дэргэд гүний худагт хүн унасан тухай дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Онцгой байдлын албанд бүртгэгджээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд оршин суугч 53 настай эрэгтэй Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гурван метр гүнтэй гүний худагт унасан байсныг 20 минут ажиллан аварч гаргаж, НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн. Худагт унасан иргэний баруун хөлний өвдөг, гуя хугарсан байдалтай байжээ.

Өмнөговь аймгийн Сэврэй суманд 3.5 магнитудын газар хөдлөлт болжээ
Өмнөговь аймгийн Сэврэй суманд 3.5 магнитудын газар хөдлөлт болжээ
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.