Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын улсууд Синофарм үйлдвэрийн вакцины бүрэн тун хийлгэсэн иргэдийг нэвтрүүлнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Европын Эмийн агентлагаас (EMA) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүст Европын Холбоонд нэвтрэхийг зөвшөөрлөө. Энэ тухай ЕХ-ны Зөвлөлийн мэдэгдэлд дурдсан байна.

"ЕХ-ны гишүүн орнуудад ирэхээсээ 14-өөс доошгүй хоногийн өмнө EMA, ДЭМБ-аас онцгой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрсөн вакцины хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүст коронавирусний шинжилгээ, тусгаарлалт зэрэг зорчиход зайлшгүй шаардлагатай хязгаарлалтыг цуцална" гэжээ.

ЕХ-ны Зөвлөлийн мэдээлснээр, зорчиход тавьсан хязгаарлалтыг цуцлахдаа “гишүүн орнууд харилцан адилхан нөхцөлийг харгалзан үзэх ёстой байна”. Өөрөөр хэлбэл ЕХ тухайн улсын иргэдэд хилээ нээвэл хариуд нь Европын жуулчдыг нэвтрүүлэх ёстой гэнэ. Европын Эмийн агентлаг одоогоор "AstraZeneca", "Pfizer/BioNTech", "Moderna" болон "Johnson & Johnson"-ы коронавирусний вакциныг онцгой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрчээ. Харин манай улсад далхлаажуулалтад ашиглаж буй Хаятадын Синофарм үйлдвэрийн вакциныг ДЭМБ яаралтай горимоор бүртгэж авсан юм.

Эх сурвалж: Tass

Л.Энх-Амгалан: Амь насанд минь халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна
Л.Энх-Амгалан: Амь насанд минь халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ