Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь: Ядаж балга ус оруулаад өгөөч, Монголын төрөөс гуйж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх хуваарьтай байгаа боловч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд талбай дээр суулт хийж байгаа асуудлаар үг хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

"УИХ-ын даргаа хууль хэрэгжиж байгаа зүйл огт алга. Цөөнхийн бүлгийн гишүүд ажилдаа ирэх, унаагаа унах аргагүй боллоо. Биед нэгжлэг хийж байна. Машинд нэгжлэг хийж байна. Өчигдөр улстөрийн тэмцэлд ороод 12 цаг боллоо. Таны 76 гишүүний долоо нь хүйтэн шалан дээр хэвтэж байна. Алга дарам эсгий оруулахгүй байна, балга ус оруулахгүй байна. М.Оюунчимэг гишүүнээ А.Адъяасүрэн гишүүнээ очиж эргээч. Урд шөнө тэр эмэгтэй дороо дэвсэх юмгүй, дээрээ нөмрөх юмгүй гадаа хонолоо. Эмэгтэй бүлгийн гишүүд очиж тэр эмэгтэй гишүүнээ эргээч. Монгол орон маань ингээд цэрэгжсэн улс болж байгаа юм уу, талбайг тойроод гурван давхар хамгаалалт бий боллоо. Хэвлэл мэдээллийнхнийг огт оруулахгүй байна. Яагаад Үндсэн хуулиа бид сахиж болдоггүй юм бэ. Долоон гишүүнийхээ нөхцөл байдлыг хараач. Ядаж балга ус оруулаад өгөөч, Монголын төрөөс гуйж байна" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

"Ус ундаа чөлөөтэй байгаа. Аваад хэрэглэцгээ" гэв.

Д.Трампын “Facebook” хаягийг хаах шийдвэрээ хэвээр үлдээв
Д.Трампын “Facebook” хаягийг хаах шийдвэрээ хэвээр үлдээв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.