Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Трампын “Facebook” хаягийг хаах шийдвэрээ хэвээр үлдээв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 40 секунд

  “Facebook” компанийн хяналтын зөвлөл АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хаягийг хориг тавьсан хэвээр үлдээв. “Facebook” компани Д.Трампын хувийн хаягаа ашиглан нийгмийн сүлжээнд нэвтрэн орох боломжийг нь дөрвөн сарын өмнө хаасан юм.

  Вашингтонд нэгдүгээр сарын 6-нд эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор “Facebook” төдийгүй өөр хэд хэдэн компани Д.Трампыг нийтлэл оруулах, дүрс бичлэг байршуулахыг нь хориглох шийдвэр гаргасан. Гэвч энэхүү шийдвэрийг шийтгэлийн цар хүрээнээс давсан хэмээн үзэж, шүүмжлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн байна.

  Удирдах зөвлөл өнгөрсөн сард гаргасан шийдвэрээ зарлах ёстой байсан ч олон нийтэд холбогдох 9000 гаруй хариу үйлдлийг хянахын тулд хугацаагаа хойшлуулсан юм. Энэ хугацаанд Д.Трамп шинэ сайт нээж, дэвжигчидтэйгээ харилцаж эхэлсэн байна. Түүний фейсбүүкт хориг тавих шийдвэрээ хэвээр үлдээсэн учир Д.Трамп Фейсбүүк, Твиттер, Google үнэхээр гутамшигтай юм. 'Зүүн радикал галзуу хүмүүс үнэнээс айдаг учраас АНУ-ын Ерөнхийлөгчөөс үг хэлэх эрхийг нь хассан хэмээн бухимджээ.

  Харин Д.Трампын залгамжлагч, Ардчилсан Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа лхагва гарагт Фэйсбүүкийн гаргасан шийдвэрт тайлбар өгөхөөс татгалзав. Хяналтын зөвлөлөөс ноён Трампыг фэйсбүүкийн олон нийтийн стандартыг зөрчсөн гэж үзэн хоригийг хэвээр үлдээсэн байна.

Ханх суманд гурван өдөр дараалан таван удаагийн газар хөдлөлт болжээ
Ханх суманд гурван өдөр дараалан таван удаагийн газар хөдлөлт болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.