Энэ сарын 8-ны 08.00 цагаас бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Уг асуудлаар УОК-оос мэдээлэл хийв.
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Тавдугаар сарын 8-наас хөл хориог сулруулна. ААН-үүд халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримталж ажиллана. Тиймээс ААН-үүдийг шат дараатайгаар нээх болно.
18 салбарын үйл ажиллагааг энэ сарын 22-ны өдөр хүртэл хязгаарлаж, улмаар 15-наас үе шаттайгаар нээнэ.
Мөн орон нутгийн хөдөлгөөнийг 22-ны өдөр хүртэл нээхгүй. Учир нь орон нутагт дархлаажуулалтын ажил ид үргэлжилж байна" гэлээ.
Үйл ажиллагаа нь хязгаарлаж буй 18 салбар
1. Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Хоол үйлдвэрлэл, үйлчилгэээний газрууд зөвхөн хүргэлтээр ажиллана
4. Бүх төрлийн баар
5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
6. Хүнсний биш барааны худалдааны төв
7. Цахим, автомат тоглоомын газар
8. Сургалтын төв
9.Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
10. Алжаал тайлах төв
11. Чийрэгжүүлэх бялдаржуулах төв
12. Саун, бассейн, нийтийн халуун ус
13. Зочид буудал, дэн буудал
14. Амралт, жуулчны газар
15. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд,
16. Олимп, тив, биеийн тамир, спортын арга хэмжээ
17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб