Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатарыг АН-д элсүүлж, Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх Х.Баттулгын уран гоё “нүүдэл“

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
2 минут 53 секунд

УИХ-ын гишүүн С.Ганбаатар дөнгөж сая Ардчилсан намд элсэхээ мэдэгдэж, түүнийг Ц.Тувааны АН-ын сунгаанд ялалт байгуулсан О.Цогтгэрэл олон нийтэд танилцууллаа.

С.Ганбаатар нь өнөөдөр өглөө МАХН-ыг Ардын намтай нэгдэж байгаад нь үзэл бодол нийлэхгүй хэмээн мэдэгдээд МАХН-Аас гарсан.

Тэгвэл хэдхэн цагийн дараа түүний эхлүүлсэн улс төрийн нүүдлийг учиг тайлагдаж С.Ганбаатар найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр тохироо хийгджээ. Өчигдөр орой О.Цогтгэрэл болон М.Тулгат нарын АН-ууд шөнө дөл болтол уулзалт хийсэн. Зарим зүйл дээр санал гэгдсэн. Зарим зүйл дээр нэгдээгүй гэх.

Харин С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудал дээр хоёр тал тохиролцож чадсан эсэх нь эргэлзээтэй байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар С.Ганбаатарыг Ардчилсан намд авч, улмаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл явцыг хөшигний ардаа удирдаж, санал болгосон хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг гэх мэдээлэл байна. Эсрэг талын АН-ынхан дунд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Баабар зэрэг хуучны буюу Х.Баттулгын эсрэг байгаа нөхдүүд нь С.Ганбаатарыг намаасаа нэр дэвшүүлэхийг эрс эсэргүүцэж байгаа гэнэ. Гэхдээ МАН-ын улс төрийн тоглолтод өнөөдрийг хүртэл бүрэн хэмжээнд орсон АН-ын бусад жирийн гишүүд болон залуучууд нь С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх гаргалгааг чухамхүү дэмжиж байгаа ажээ.

 

Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд өөрөө нэр дэвших боломжгүй болж, итгэж явсан У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынханд "ар далаараа" тавиулсан учир тэдний гэнэ удаагийн сонгуулиар ялж л байвал ёстой нөгөө "чөтгөртэй" ч хамаагүй нэгдэх хүсэлтэй байга байх. Ямартаа ч өнгөрсөн хаврын турш үргэлжилсэн эрх баригчдын хэт дээрэнгүй бөгөөд үнэнхүү "бяртай" улс төрийн тоглолтыг С.Ганбаатар тэргүүтэй АН-ынхн зогсоож чадах уу. Хэрвээ чадна гэвэл С.Эрдэнэ тэргүүтэй хууль ёсны АН-ын үүгийг хүлээн зөвшөөрөх үү гэдэг байна.

Уншигчиддаа сануулж хэлэхэд С.Ганбаатар болон Х.Баттулга Ерөнхийлөгч нар эртнээс уялдаа холбоотой байсан гэдэг. Тэр ч утгаараа өнгөрсөн 2017 оны оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяртай тохироо хийж С.Ганбаатарыг нэр дэвшүүлэн санал хуваах зарчимаар М.Энхболдыг ялагдуулсан билээ.

Өнөөдрийн энэ уран гоё улс төрийн нүүдэл хэрвээ хэрэгжвэл У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчид өрсөлдөгчгүйгээр шахам нэр дэвших гэсэн төлөвлөгөө зүүд зэрэглэгээ болох бололтой.

Г.Лхагваа

Д.Ганбат: Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардаж байна
Д.Ганбат: Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.