Байнгын хороодын санал дүгнэлтийг яг одоо Чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
“Муухан найруулагчаас ядмагхан найруулсан жүжгүүд хаана хүрээд зогсохыг мэдэхгүй байна. Эцсийн цэгийг ард түмэн тавьж өгөх л үлдээд байх шиг байна. Ерөнхийлөгч бол аль нэг нам бус, эв нэгдлийг илэрхийлэгч хүн л дээ. Бодвол та нарыг тулхтай 100 жил болох гэж байгаа хүчин гэж бодоод хамтарч ажилласан байх. Итгэл найдвар нь биелсэнгүй.
Үйл явдлыг өрнөл гараа шиг юмнууд явж байна. МАН, МАХН нэгдлээ. Нөгөө муу С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрхтэй болоод ороод ирсэн. Гэтэл түүнийг нь байхгүй болголоо. 11 гишүүнтэй АН-ыг бүлэг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг байхгүй болгож байна. Хүүхдүүдээ гадаадад татвар төлөгчийн мөнгөөр сургаж байна. Удахгүй ирээд шууд ажилд орох гэж байна. Үүнд МАН-ын шударга гишүүд дургүй байгаа байх. Тиймээс хуулийн дагуу АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авья" гэлээ.
Харин Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн, нэр дэвшигчдийн бүртгэл эхлэх гэж байгаа учраас цаг байхгүй хэмээн УИХ-ын дарга хоёр цагийн завсарлага өглөө.