Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Санжмятав: Ерөнхийлөгчийн зургаан жилээр сонгогдох асуудлыг хоёр жилээр сунгаж өгөхгүй бол УИХ тарах нөхцөл рүү орно шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав:

  "Бага суудлын хуралдаанд цөөнх болчихоод хурлаа орхиод гарсан Цэцийн гишүүнээр Дунд суудлын хуралдааныг даргалуулсан нь Үндсэн хуулийн цэц өөрөө зөрчлийг бий болгосон. Энэ асуудлыг УИХ авч хэлэлцэх хэрэгтэй. Цөөнх бол гарын үсгээ зураагүй гараад явсан. Д.Одбаяраар туг тахичихлаа. Нэгэнт заваарсан юм чинь заваараад дуус гэсэн юм байлгүй. Намраас Д.Одбаярыг чөлөөлөөд Энэтхэг рүү Элчин сайдаар явуулах юм гэсэн.

УИХ Цэцийн гишүүдийг томилдог байгууллага. Тиймээс энэ асуудлыг авч үзэхгүйгээр шууд Цэцийн дүгнэлтийг хүлээж авч байгаа нь зөрчлийг бий болгож байна. Нэгэнт зургаан жилээр гэж байгаа юм бол ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг хууль гарангуут буцаагаад хоёр жилээр сунгах нөхцөл рүү УИХ орж байгаа юм.

Хууль батлаад хэрэгжүүлэх гэж байгаа юм бол дөрвөн жил болсон, тавдугаар сарын 15-наас хойш хугацаа нь өнгөрөх Ерөнхийлөгчийг сонгуулиа явуулахгүйгээр УИХ маш яаралтай зэрэгцүүлээд Ерөнхийлөгчийн зургаан жилээр сонгогдох асуудлыг хоёр жилээр сунгаж өгөхгүй бол УИХ Үндсэн хуулиа зөрчиж, тарах нөхцөл рүү орно шүү" хэмээв.

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.