Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос коронавирусний батлагдсан тохиолдолд бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 6-ны 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийх болсныг өчигдөр мэдээлсэн байна.
Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад дөрөвдүгээр сарын 4-ний өдөр тус аймагт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тухайн иргэнтэй хамт явсан есөн хүнийг хоёр газарт тусгаарласан байна. Халдвартай нь батлагдсан иргэн архаг өвчтэй учир аймагтаа тусгаарлагдан эмчлүүлж байгааг албаны зүгээс мэдээллээ.
Улмаар аймгийн Онцгорй комиссоос дөрөвдүгээр сарын 5-ны 19:00 цагаас эхлэн аймгийн төв, сумын төвүүдээс орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.