Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-н гишүүн М.Оюунчимэгийн хүү ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга Б.Энхмөрөн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөх хүсэлтээ өгчээ. Энэ талаар ЭМДЕГ-аас тодруулахад тэрбээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгсөн гэдгийг мэдээллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн төрийн албан шалгалт өгөлгүйгээр өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур дээрх албанд томилогджээ. 

Тус албыг хаших хүн нь наймаас доошгүй жил төрийн албанд ажилласан, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх зэрэг шаардлагыг хангах ёстой бөгөөд төрийн албаны наад захын шаардлага хангахгүйгээр үл барам танил талаараа дамжуулан даргын суудалд очсон маш их шүүмжлэл дагуулаад байсан билээ.

Бөхийн өргөөнд 100 ор дэлгэнэ
Бөхийн өргөөнд 100 ор дэлгэнэ
 
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.