Улсын хэмжээнд 233 орчим мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байгаа юм байна. Зургаан эмнэлгийг 1440 ороор өргөтгөж, уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авчээ
Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байгаа гэдгийг Засгийн газраас мэдээллээ.