Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ-ын цахим бүртгэл эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

ЭЕШ болон МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 9:00 цагт эхэллээ. Бүртгэл 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэнэ.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна.

Монгол хэл бичгийн шалгалт нь заавал өгөх үнэ төлбөргүй шалгалт бөгөөд монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулах юм. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй байна.

Хоногт бүртгэгдэх гэмт хэргийн тоо өсжээ
Хоногт бүртгэгдэх гэмт хэргийн тоо өсжээ
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.