Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт халдварын 13 голомт өндөр идэвхтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд
Caption

"Ойрын хавьтлын 861 хүн тусгаарлах байранд, хоёр дахь хавьтал 4,334 хүн хяналтад байна"

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн үед өдөрт бүртгэгдэх тохиолдлууд нэмэгдэж байна. Гэхдээ ихэвчлэн халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон буюу тусгаарлагдсан хүмүүсээс халдвар батлагдаж буй.

Өнөөдрийн байдлаар 861 ойрын хавьтал болсон хүн тусгаарлах байранд байна. Харин хоёр дахь хавьтлын 4,334 хүн бидний хяналтад байгаа.

Батлагдсан тохиолдлууд нэмэгдэхийн хэрээр хавьтлуудын тоо нэмэгдэнэ. Тиймээс халдварын эрсдэл маш өндөр болж байна.

Caption

Сүүлийн үед өндөр идэвхжилтэй байгаа голомтуудыг дурдвал,

  • "Монгол шир" компани,
  • Гутлын цех,
  • ББСБ,
  • СХД-ийн 21 дүгээр хорооллын худалдааны төвтэй холбоотой голомт,
  • "Микс" пиццаны газартай холбоотой голомтууд тасралтгүй үргэлжилж байна.

Иргэдийн гадуур явж байгаа хөл хөдөлгөөн их байна. Эрсдэл маш өндөр байгаа энэ үед гэртээ агаар салхи оруулах, цэвэрлэгээ маш сайн хийж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг зөвлөж байна" гэлээ. Мөн коронавируст халдварын эрсдэл маш өндөр байгааг анхаарууллаа.

ЭМЯ: Улаанбаатарт шинээр хоёр голомт үүслээ
ЭМЯ: Улаанбаатарт шинээр хоёр голомт үүслээ
 
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.