Хүний эрхийн үндэсний комиссоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдалд судалгаа хийн, эмхэтгэл гаргажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийг үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл 3 дахин өндөр байна.
Жирэмслэлт, төрөлт, төрсний дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө зэрэг нөхөн үржихүйн үндсэн тусламж нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд бусад эмэгтэйчүүдийн нэгэн адил чухал бөгөөд тэдний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээ үзүүлэх орчин, зохион байгуулалт Монгол Улсын хэмжээнд хүртээмжгүй, хангалтгүй байна.
Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх 2018 оны байдлаар Монгол Улсад 106,6917 хөгжлийн бэрхшээлтэй хүн (нийт хүн амын 3.3 хувь) байгаагийн 43.1 хувь буюу 46,030 нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 19.7 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг бол улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.9 хувь нь буюу 447 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд тэдний 205 нь эмэгтэйчүүд ажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүчирхийлэлд өртөх эрсдэл гурав дахин их байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.