Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүчирхийлэлд өртөх эрсдэл гурав дахин их байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Хүний эрхийн үндэсний комиссоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдалд судалгаа хийн, эмхэтгэл гаргажээ.
Хүн бүр сэтгэл ханамжтай, аюулгүй бэлгийн амьдралтай, нөхөн үржих чадвартай байх, хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй шийдэхэд тус болох гэр бүл төлөвлөлтийн аюулгүй, үр дүнтэй арга хэрэгсэл, мэдээллээр хангагдах, жирэмсний болон амаржих хугацаанд осол, аюулгүй байж, эрүүл хүүхэд төрүүлэх боломж бүрдүүлсэн эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүртэх боломжоор хангагдсан байх ёстой.  
Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүд хэрэгцээндээ нийцсэн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө авч чадахгүй байна. Эдгээр саад бэрхшээл нь хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүдийн талаарх олон нийтийн буруу ойлголт, хандлага, ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүдийг бэлгийн харилцаанд орох шаардлагагүй, хүүхэд төрүүлэх, гэрлэх боломжгүй, чадваргүй гэх үзэл тэдний мэдээлэл авах, хүчирхийллээс ангид байх, найдвартай, аюулгүй нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нь хязгаарладаг ажээ. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэлд өртөх, хүсээгүй жирэмслэх, бэлгийн замаар дамжих халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийг үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл 3 дахин өндөр байна.
Жирэмслэлт, төрөлт, төрсний дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө зэрэг нөхөн үржихүйн үндсэн тусламж нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд бусад эмэгтэйчүүдийн нэгэн адил чухал бөгөөд тэдний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээ үзүүлэх орчин, зохион байгуулалт Монгол Улсын хэмжээнд хүртээмжгүй, хангалтгүй байна.
Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх 2018 оны байдлаар Монгол Улсад 106,6917 хөгжлийн бэрхшээлтэй хүн (нийт хүн амын 3.3 хувь) байгаагийн 43.1 хувь буюу 46,030 нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 19.7 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг бол улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.9 хувь нь буюу 447 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд тэдний 205 нь эмэгтэйчүүд ажээ.

П.Анужин: Миний амьдралд дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй
П.Анужин: Миний амьдралд дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.