Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: Төрийн тэргүүний хувьд дараа дараагийн арга хэмжээг авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоригтой холбогдуулан үг хэллээ.

Тэрбээр " Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБ-ын тэргүүний хувьд өөрийн зарчмын байр сууриа илэрхийлье гэж бодлоо. Эрх мэдлээ ашиглан, нийтийн баялгийг цөлмөгч бүлэглэл маань шударга ёсны тэмцлийг саармагжуулах, үгүйсгэх, харлуулахын төлөө бүгдийг хийж ирсэн, хийсээр ч байна. Тэд өнөөдөр амь тавьж айна. Шударга ёсны үнэнэд гүйцэгдэж, төр улс ард түмний амь амжиргааг сохор зоосны нүдээр харж байна. Мөнгөнд эх орон, ард түмэн гэж байдаггүй. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Оффшор бүсэд нууцалсан асар их хөрөнгийг илрүүлж эхнээсээ оруулж эхэлсэн нөхцлийг бүрдүүлээд байна. Тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна. Олгархи бүлэглэл хууль батлах засаар хууль хяналтын байгууллагыг өөрсдийн гартаа оруулж эхэллээ. Сангийн сайд оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу. Өрх бүрд нэг төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж байгааг гайхаж байна. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно. Зөвхөн энэ асуудлаар. Тиймээс хоригийг бүхэлд нь хүлээн авахыг хүсэж байна. Оюутолгойн асуудлаар УИХ-ын чуулан хаалттайгаар хуралдаж, хууль хяналтын байгууллагын үгийг сонсох хэрэгтэй байна. Ерөнхийлөгч надтай тэмцэхийн оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтайгаа тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч ээ гэж олонхийн бүлэгт захья, анхааруулья" гэв.  

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Тамгын газрын дарга Ө.Шижир Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг танилцууллаа.

“Дуулиант 18 нас” киноны жүжигчин бие давхар болжээ
“Дуулиант 18 нас” киноны жүжигчин бие давхар болжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.