Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Шүүгч нар төрийн ордны 3 давхарт ирж хэнд хэдэн ял оноохоо асуудаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн,ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

"Шударга бусын хонгилыг нураахын тулд шүүхийн багц хуулийг энэ Засгийн газар хийлээ. Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял оноох вэ гэж асуудал байдлыг өөрчлөхийн тулд бид шүүхийн тухай хууль, Авлигын хуулиудаа батлуулсан. Өчигдөр болсон жагсаал эхэн үедээ ард түмний үг хэлэх эрхээ эдлэх гэсэн жагсаал байсан. Харамсалтай нь сүүлдээ энэ жагсаалыг үндэсний эв нэгдлийг хагалгах тодорхой үйлдлүүд гарсан. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчид энэ УИХ импичмент үзүүлэх ёстой гэж үзэж байна" гэв.

Завхан аймагт 4,6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
Завхан аймагт 4,6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.