Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын даргын сонгуулийн сургаар Н.Учралыг ЕГӨӨДӨЖ гарч ирэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 33 секунд

Намын даргаа бацаанаар нь дуудаж, уушгиныхаа гурван судас тасартал тэмцэнэ хэмээн намын нөхдөдөө үг хаяж явснаа гэнэтхэн л тамга, тэмдгээ ч биечлэн өгөхгүйгээр "сураггүй болсон" экс Хотын дарга маань саяхнаас амь оров.

Наадмын өмнөхөн гадаадад сурч байгаагаа сошиалд бичиж байсан тэрбээр саяхан Монголд ирсэн талаараа ээлжит хийцтэй цайны влог, голын эрэг дээрх лайваараа мэдэгдээд амжсан юм. Гэвч олон нийтэд түүний хийцтэй цай, өвөө болсон сонин хачинаас илүүтэйгээр улс төрийн хувьд олон зүйл дээр ам нээх болов уу гэж хүлээлт байсан нь дамжиггүй. Гэхдээ ам нээсэн, нээгээгүйгээс үл шалтгаалж түүний "амь орсон" нь сонирхолтой. Магад энэ гэнэтийн идэвхжил нь COP17-ийн араас өрнөх улс төр тэр дундаа сандал суудлын төлөөх МАН доторх асуудалтай холбоотой байж болох юм.

Нөгөө талдаа улс төрд санамсаргүй зүйл гэж үгүй. Энэ утгаараа намрын улс төр эхлэхийн өмнө түүний гэнэт улс төр ярьж гарч ирсэн гол шалтгаан нь нийслэлийн намын даргын албан тушаалтай нь холбоотой байж болох юм. Учир нь ирэх есдүгээр сард нийслэлийн МАН-ын даргын асуудал яригдаж магадгүй талаар бор шувуу аль хэдийнэ нисээд эхэлсэн. МАН-ынхан ч ийм хүлээлттэй байгаа. Санаж буй бол өнгөрсөн хавар Х.Нямбаатарыг Хотын даргын үүрэгт ажлаа өгөх өдрийг хүртэл энэ асуудал эрчимтэй яригдаж байсан ч намжиж орхисон. Тухайн үед УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн нэр хамгийн хүчтэй яригдаж байсан ч саяхнаас Н.Учрал түүнд эл албан тушаалыг өгөхгүй байх талдаа гарсан гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна. Хэрэв энэ байр суурь нь намар хүртэл хэвээр үргэлжилбэл одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагвад нийслэлийн намаа авч өгөх ээлжит хувилбар хэрэгжих боломжтой.

Нөгөө талдаа Х.Нямбаатар бол зүгээр сууж байгаад нийслэлийн намаа "Май" гээд өгчих хүн огтоос биш. Наанадаж улс төрийн тохироо, цаанадаж орлогч болон өөртэй нь салахгүй холбогдох том төслийн асуудал дээр ойлголцох гэж үзэх нь гарцаагүй.

Түүнийхээ урьтал болгож, саяхны хэд хэдэн "буу халалт"-ыг хийсэн нь лав. Голын эрэг дээрх яриан дээрээ хүртэл эрх баригчид, тэдний худал хуурмаг, нийгмийн сүлжээнд "идэвхтэй" байна гэх үгнүүдийг нэлээн чулуудаж харагдсан. Энэ нь нийслэлийн намаа тийм ч амархан тавиад туучихгүй шүү гэх Н.Учрал руу чиглэсэн дохио гэлтэй. Ямартай ч энэ бүх үйл явцаас харахад, халуухан хавар үргэлжилж, "Халуухан намар" болох шинжтэй...

Засаг нь онхолдож магадгүй дүйвээнээр нийслэлийн МАН дээр асуудал үүсэх болж байна. Хоёр замаар дайнд орвол хоёуланд нь ялагддаг номтой.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 22 хэм дулаан. Өдөртөө бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 22 хэм дулаан. Өдөртөө бороотой
 
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-ын үүдэнд мэдээлэл хийхээр болжээ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-ын үүдэнд мэдээлэл хийхээр болжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!