БНСУ-ын Эрүүл мэнд аялал жуулчлал, соёлын арга хэмжээ Монголд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны харьяа БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац (KTO)-аас эрүүл мэнд, алжаал тайлах аялал жуулчлалын “KOREA MEDICAL TOURISM ROADSHOW 2026” арга хэмжээг есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар болон Даланзадгад хотуудад зохион байгуулах гэж байна.
2025 онд нийт 170 мянга орчим Монгол иргэн БНСУ-ыг зорьсноос 35,586 иргэн эрүүл мэндийн зорилгоор тус улсад очсон байна. Энэ нь Монголын иргэдийн дунд БНСУ-ын эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ, оношилгооны эрэлт өндөр байгааг харуулж байна.
Үүнтэй холбоотойгоор есдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод, 6-нд Даланзадгад хотод БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх тусгай хөтөлбөрүүд зохион байгуулагдана. Мөн хоёр улсын эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын байгууллагууд бизнес уулзалт хийж цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэх юм.

Энэ удаагийн арга хэмжээг БНСУ-ын ЭСЯ-наас Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг “Солонгосын соёлын өдрүүд” (Korea Week)-тэй уялдуулан 9-р сарын 5,6-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог. Арга хэмжээний үеэр БНСУ-ын эрүүл мэнд, алжаал тайлах аялал жуулчлал, K-Beauty, K-соёл болон K-POP-ийг Монголын иргэдэд хүртээмжтэй, нэг дор танилцуулах олон төрлийн хөтөлбөрүүд ч бас зохион байгуулагдах юм.


Оролцогчид БНСУ-ын аялал жуулчлалын талаар шууд мэдээлэл, зөвлөгөө авахын зэрэгцээ K-Beauty болон K-соёлын төрөл бүрийн хөтөлбөрийг биечлэн туршиж үзэх боломжтой.


Түүнчлэн есдүгээр сарын 5-ны 18:00 цагаас Сүхбаатарын талбайд “K-WAVE CONCERT” үнэ төлбөргүй тоглолт болно. Тус тоглолтод дэлхий даяар алдартай “Way Back Home” дуугаараа танигдсан DJ, дуучин SHAUN, BB GIRLS хамтлагийн дуучин Minyoung, Монголын дуучин Ука болон залуу уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулж, үзэгчдэд K-POP болон Монголын орчин үеийн хөгжмийн хосолсон тоглолтыг хүргэх юм.

Маргаашаас эхлэн ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахгүй
Маргаашаас эхлэн ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахгүй
 
Ш.Энхийн-Од өнөөдөр болох Тайландтай хийх тоглолтод оролцоно
Ш.Энхийн-Од өнөөдөр болох Тайландтай хийх тоглолтод оролцоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!