Философич С.Молор-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт ИЗНН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж мэдэгдсэн. Харин түүнийг өнөөдөр ХЗДХ-ийн сайдын тушаалаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарсан. Тэгвэл түүнийг шалгаж буй асуудал нь улс төртэй холбоотой эсэх талаар олон нийтийн хардлагад ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Хэн хаана нэр дэвших нь хувь хүний асуудал. Улс төр хийх гэж байгаа бол улс төрөө л ярих ёстой. Төрт ёсыг үгүйсгэж, тусгаар тогтнолоор тоглож улс төр хийхийг зүгээр хараад сууж болохгүй" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!