УБ хотын ус ашиглагч иргэн, ААН-үүдийн үйл ажиллагаанд хяналт тавина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

УБ хотын ус ашиглагч иргэн, ААН-үүдийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийлээ. 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эртнээс шуурхай зохион байгуулж, болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолох зорилгоор Улаанбаатар хотын ус ашиглалт, нийтийн аж ахуйн салбарын тулгамдсан асуудлаар зөвлөлдөх уулзалт хийлээ.

Уулзалтыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо болон “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын удирдлагууд зохион байгуулсан байна. Уулзалтаар “Ус сувгийн удирдах газар”-тай гэрээ байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүд болон тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, ус ашиглалттай холбоотой зохицуулалтыг сайжруулах асуудлаар санал солилцжээ.

Мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцсэн байна. Уулзалтаас гарсан санал, дүгнэлтийг цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхийн зэрэгцээ холбогдох дээд шатны байгууллагуудад танилцуулахаар болжээ.

Монголын үндэсний бөх Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын бөхийн 16 төрөлд өрсөлдөнө
Монголын үндэсний бөх Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын бөхийн 16 төрөлд өрсөлдөнө
 
102 дугаарт нэг өдрийн дотор 2168 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
102 дугаарт нэг өдрийн дотор 2168 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!