
Дэлхийн нүүдэлчдийн 6-р наадам энэ сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд Киргиз улсын Бишкек, Чолпон-Ата хотод зохион байгуулагдана.
Тус наадмын тулааны спорт буюу бөхийн тэмцээн нийт 16 төрлөөр болох бөгөөд дэлхийн олон орны бөхчүүд үндэсний болон уламжлалт барилдааны төрлөөрөө хүч, ур чадвараа сорин өрсөлдөх аж.
Тухайлбал, Монголын үндэсний бөхөөс гадна Киргизийн алыш, курош, Туркийн ашыртмалы аба гуреши, Туркменистаны гореш, Тажикистаны гүштини милли кабарканди, Азербайжаны гюлеш зэрэг бөхийн төрлүүд багтжээ. Мөн Оросын самбо, Татарстаны кореш, Казахстаны казах курес, Узбекистаны кураш, Ираны пахлавани, БНСУ-ын шрим, Японы сумо, Якутын хабсагай зэрэг уламжлалт бөхийн төрлүүд багтжээ.
Мөн Монгол Улсыг энэ удаагийн наадамд үндэсний бөхийн төрлөөр улсын заан Д.Анар төлөөлөн оролцоно. Тэрбээр дэлхийн олон орны уламжлалт бөхийн төрлөөр хүч сорих тамирчидтай мөр зэрэгцэн барилдаж, Монголын үндэсний бөхийн ур чадвар, онцлогийг олон улсын тавцанд харуулах юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!