Г.Дамдинням: Дотооддоо шатахуун үйлдвэрлэдэггүй улс гэхэд харьцангуй хэвийн түвшинд авч явахыг хичээж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр шатахууны нөхцөл байдал болон шатахууны чанарын асуудлаар мэдээлэл өгөв.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Шатахууныг байнга шалгадаг. Лацтай орж ирдэг. Яг шатахуунаа зарахдаа л өөрчлөлт оруулчихдаггүй юм бол бүх шатанд нь шалгадаг. Өчигдөр ШТС-уудаар манай хяналт шалгалтынхан явж шалгалт хийсэн. Шалгалтын явцыг зарим хэвлэлүүд шууд дамжуулсан. Сарын эцэст гаалиар орж ирсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ, зарагдсан бараа бүтээгдэхүүнтэй тулгаж шалгана. Ер нь олон жил үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд нэр хүндээ бодох, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, асуудалтай шатахуун зарахгүй гэдэгт нь итгэдэг. Өчигдрийн хийсэн шалгалтаар ямар нэгэн алдаа дутагдал гараагүй.

Орос, Украйн, Иран, АНУ-ын хоорондын зөрчилт байдлаас шалтгаалж, шатахууны үнэ өнгөрсөн хавраас эхлэн тасралтгүй өсөж байна. Үүнээс шалтгаалан энгийн АИ-92 шатахууны үнэ өсөх байсан. Үүнийг ОХУ дотоодын биржийн үнээр зарах зохицуулалтыг ОХУ-тай хэлцэл хийсний үр дүнд хийж чадсан. Улмаар шатахууны үнэ харьцангуй тогтвортой байгаа. Сар болгон орж ирж байгаа үнэ өөрчлөгддөг. Үнэ өсвөл дагаад өсөхөөс өөр аргагүй. Хямралтай нөхцөл байдлаас улбаалж, хэрэглээ гүйцэхгүй байна. Улаанбаатарт ердийн үед 1000-1200 тонн шатахуун хэрэглэгддэг байсан бол сүүлийн 10 хоногт 1500-1700 тонныг нийлүүлж байна. Одоо нөхцөл байдал харьцангуй гайгүй болж байгаа. Орон нутаг руу хүргэлтүүдээ сайжруулж байгаа. Олон хоног хомсдолтой байсан учраас очсон шатахуунууд дороо дуусаж байна.

Ер нь ийм доголдол үүсэхээр бүтэн сар болж байж тогтворждог. Сав суулганыхаа нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байна. Манай ажлын хэсэг БНХАУ-д ажиллаж байгаа. БНХАУ-аас ирэх сард авах шатахууны хэмжээ эрс нэмэгдэнэ.

Хадлан, ногоо тариалангийн ажил эхэлж байгаа учраас орон нутагт саваар шатахуун олгох асуудлыг шийднэ.

Шатахуун дэлхий даяараа олдож байвал их юм болчихоод байна. Дотооддоо шатахуун үйлдвэрлэдэггүй улс гэхэд харьцангуй хэвийн түвшинд авч явахыг хичээж байна" гэлээ.

“Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС-ийг АИ-92 шатахууныг 4500 төгрөгөөр зарсан асуудлаар шалгаж байна
“Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС-ийг АИ-92 шатахууныг 4500 төгрөгөөр зарсан асуудлаар шалгаж байна
 
Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлнэ
Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!