УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан үргэлжилж байна. Хурлаар хуулийн шинэчлэлтийн талаар хэлэлцэж байна. ХЗДХЯ-ны сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
"Эвлэрүүлэн зуучлан замаар хэрэг маргааныг шийдвэрлэдэг тогтолцоог бий болгосон хууль эрх зүйн орчноо шинэчлэж байгаа. Өөрөөр хэлбэл заавал шүүхэд хандахгүйгээр өөр хоорондоо эвлэрээд нэгнийхээ өр, төлбөрийг барагдуулдаг тогтолцоог бий болгох юм. Энэ хуулийн төслийг энэ хаврын чуулганаар оруулахаар төлөвлөж байгаа. Одоо бараг бүх маргааныг шүүхээр шийдвэрлэж байна. Энэ нь буруу тогтолцоо юм. Би нэг сонин жишээ хэлье. Баян-Өлгий аймгийн хоёр иргэн гурван ширхэг хоосон варьений шилний талаар маргаан үүсгэж байсан. Энэ гурван ширхэг варианий шилний маргаан гурван шатны шүүхээр дамжиж шийдвэрлэгдсэн. Энэ бол шүүхийн ачааллыг ийм жижиг маргаанууд нэмэгдүүлж байгаагийн нэг жишээ. Нэг үүрэн телефоны оператор компани нэг хэрэглэгчтэй 20 мянган төгрөгний маргаан үүсгээд гурван шатны шүүхээр дамжиж маргаанаа шийдүүлсэн. Шүүхийн зардал нь дөрвөн сая төгрөг болж байсан. Энэ мэт жижиг маргаануудыг маргаан таслах комиссоор шийдүүлдэг жишиг рүү орох хуулийн төслүүдийг өргөн барих гэж байна" гэлээ.