Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханх сумд газар хөдлөлт 89 удаа бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Хөвсгөл аймгийн Ханх сумын ойролцоо бүс нутагт энэ сарын 14–ний өглөөний 6.00 цагийн байдлаар 1245 удаа газар хөдөлснөөс 89 нь 3,5 магнитуд болон түүнээс илүү хүчтэй байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын цагаар 5.32.56 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Өчигдөр буюу 13-ны 18.00 цагийн байдлаар, тус бүс нутагт 859 газар хөдлөлт бүртгэгдсэнээс 87 нь 3.5 магнитудын хүчтэй байв.

Газар хөдлөлт нь голомтдоо 7-8 баллын хүчтэй чичирхийлэл үүсгэж, Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэд мэдэрсэн байна. Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалтыг Одон орон, геофизикийн хүрээлэн Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд 4-5 балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд 3-4 балл болохыг тодорхойлжээ.

Газар хөдөлсөн байршил нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар 8  баллын бүсэд хамаардаг бөгөөд энд 1950 оны 4 дүгээр сард 6.8 магнитуд, 1985 оны 4 дүгээр сард 5.3  магнитудын хүчтэй газар хөдөлж  байжээ.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн яг төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.

 

Нэг хоногт 226 иргэн гэмтэж, бэртжээ
Нэг хоногт 226 иргэн гэмтэж, бэртжээ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.