Н.Шинэцэцэгийг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Олон жилийн өмнө СУИС-д сурч байхдаа ангийнхаа хөвгүүдэд хүчирхийлүүлсэн гэх н.Шинэцэцэг энэ талаараа олон нийтэд мэдээлсэн байдаг. Гэвч уг хэргийг шалгаж эхэллээ хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн ч таг чиг болсон юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр цахим хуудастаа “Би бол СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг.

Намайг олон сар өмгөөлж байгаа өмгөөлөгчтэйгөө ярилаа. Сүүлийн үед над руу ирэх дайралтуудаас болоод миний тэсвэр алдарсан нөхцөл байдлаас үүдэн өмгөөлөгч нар маань нэмэлт шаардах хүсэлтүүдийг намайг төлөөлөн гаргасан юм байна.

Өнөөдөр хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо. Шүүхэд шилжихээр яллагдагч нарыг нь дуудаж бүртгэж авдаг юм гэнэ” гэжээ.

АҮЭБЯ: Шатахууныг 50 мянган төгрөгт олгож байгааг 100 мянга болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна
АҮЭБЯ: Шатахууныг 50 мянган төгрөгт олгож байгааг 100 мянга болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна
 
Шатахуун дамлаж байгаа асуудалд ТЕГ-аас холбогдох мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эрчимжүүлж байна
Шатахуун дамлаж байгаа асуудалд ТЕГ-аас холбогдох мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эрчимжүүлж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!