Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашинтай иргэд 50 хүртэлх мянган төгрөгөнд БЕНЗИН авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Бензин шатахуун доголдож, иргэд өдөр шөнөгүй шатахуун түгээх станцын гадна дугаарлаж, хонож өнжиж байгаатай холбогдуулан Засгийн газраас арга хэмжээ авсан. Ингэхдээ энэ сарын 4-н эхлэн энэ сарын 15-ыг хүртэл автомашины дугаарыг тэгш, сондгойгоор төгссөнөөр нь бензин олгоно. Нэг удаа нэг машинд 50 хүртэлх мянган төгрөгөнд олгоно. Саванд шатахуун олгохгүй байх шийдвэр гаргасан юм.

Ингэснээр тэгш тоогоор төгссөн автомашинууд тэгш өдөр, сондгой тоогоор төгссөн автомашинууд сондгой өдөр бензин авах юм. Тодруулбал,

Тэгш буюу 0,2,4,6,8-аар автомашины дугаар нь төгссөн иргэд энэ сарын 4,6,8,10,12,14-ний өдрүүдэд бензин авна

Сондгой буюу 1,3,5,7,9-өөр төгссөн машинтай иргэд энэ сарын 5,7,9,11,13,15-ны өдрүүдэд бензин авах эрхтэй.

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 10-нд эхэлж, иргэд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 10-нд эхэлж, иргэд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай
 
С.Амарсайханы мэдэгдлийн “бай“ болсон Г.Занданшатар Самаркандад Шатрын олимпиадад оролцож явна
С.Амарсайханы мэдэгдлийн “бай“ болсон Г.Занданшатар Самаркандад Шатрын олимпиадад оролцож явна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.