Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб хуралдлаа.

Улаанбаатар хотод энэ сарын 4-15-ныг хүртэл тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар нэг удаа 50,000 төгрөгт автобензин олгож буй. Эхний үр дүнд, шатахуун түгээх станцуудын өдрийн борлуулалт хоёр дахин буурч нэг машиныг цэнэглэх хурд нэмэгдсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газраас танилцууллаа.

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар автобензин олгох зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнөх өдрүүдтэй харьцуулахад замын хөдөлгөөн 30-40 хувиар сэргэсэн болохыг Замын цагдаагийн газрын дарга, хурандаа C.Галбадрах мэдээлэв.

Шийдвэр хэрэгжиж эхэлснээр шатахууны оочер дараалал 30-40 хувиар буурч нэг машины цэнэглэх хугацаа 3 дахин багасаж хэрэглэгч 3-4 цаг дугаарладаг байсан бол нэг цаг дугаарлаад автобензин авч байна. Дуудлагын төвийн ачаалал 3 дахин буурсан. Нефть импортлогчдын холбооны тэргүүн Ж.Мөнхнаран мэдээлэв.

ОХУ болон БНХАУ-аас импортолж буй шатахууныг шуурхай тээвэрлэж байна. Тус улсын “Роснефть” компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэрээс АИ-92 автобензиний ачилтыг тасралтгүй хийж байна. Сүүлийн 5 хоногт 162 вагон ачжээ. Шатахууны хангамж тасралтгүй хийгдэж байна.

2026 оны 08 дугаар сарын 1-4-ний өдрийн хооронд ОХУ-аас нийт 106 вагон АИ-92 автобензин, дизель түлш 232 вагон тээвэрлэсэн болохыг Улаанбаатар төмөр зам “ХНН”-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Болдбаяр мэдээлэв.

2026 оны наймдугаар сарын 1-4-ний өдрийн байдлаар нийт 11 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүн импортолсон гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Мөн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд анхаарч ажиллаж байгааг дуулгалаа.

Татварын ерөнхий газрын нэгдсэн системд шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн бүртгэлтэй 162 аж ахуйн нэгж байна. Үүнээс татварын өртэй 142 аж ахуйн нэгжийн дансыг битүүмжлэхгүй байхаар болов.

Замын-Үүдийн тээвэрлэлтэд анхаарч тусгайлан шийдвэр гаргахад Зам тээврийн яамтай мэдээллээ нэгтгэж шийдвэрээ танилцуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болголоо.

Маргааш Улаанбаатарт 28 хэм дулаан, багавтар үүлтэй
Маргааш Улаанбаатарт 28 хэм дулаан, багавтар үүлтэй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!