ЦУОШГ-аас нийт нутгийн зарим газраар үерийн аюултай түвшинд хүрч байгаа талаар анхаарууллаа. Тодруулбал,
Өнөөдөр буюу долоодугаар сарын 14-нд
-Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25 см,
-Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 30 см, Сүхбаатар орчимд 20 см,
-Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 20 см,
-Орхон гол Өлзийт сум орчимд 10 см тус тус нэмэгдэж,
-Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинд дөхөх бол Багануур дүүрэг орчимд Хэрлэн гол үерийн түвшинг даван үерлэх хандлагатай байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!