Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 51 секунд

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 27-нд нутгийн хойд хагаст, 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ.

08-р сарын 26-ны 20 цагаас 08-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +22...+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

Голомт банк агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон Эко Сквер Энержи Дистрибюшнс ХХК-тай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Голомт банк агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон Эко Сквер Энержи Дистрибюшнс ХХК-тай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
 
Шахмал түлш нөөцлөх ажил үргэлжилж байна
Шахмал түлш нөөцлөх ажил үргэлжилж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!