Цаг, уурын ажилтнууд ТҮ-ний шатлалаар цалинждаг байдлыг өөрчлөх саналыг ЗГ-т танилцуулахыг Б.Батбаатарт даалгалаа

Огноо
Унших
1 минут 51 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

Цаг уур, орчны шинжилгээний газар энэ онд шинэ супер комьпютер HPC-г суурилуулсан. Тус супер компьютер нь 2011 онд суурилуулсан супер төхөөрөмжөөс тооцоолох хурд 16, процессорын тоо 4, хадгалах төхөөрөмжийн багтаамж 20 дахин тус тус нэмэгджээ.

Ингэснээр манай улс цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг 5 хоногийн өмнө гаргадаг байсныг 10 хоног, газар зүйн нарийвчлалын хувьд таван километр тутамд байсныг 1,5 км болгож илүү нарийвчлалтай болгожээ.

Мөн үерийн эрсдлийг 5-10 хоногийн өмнө тооцоолох боломж бүрдсэн байна. Улмаар 20, 50, 100-н жилийн цаг уурын нөхцөл байдлыг таамаглан гаргах боломжтой болжээ.

Цаг уур, орчны шинжилгээний салбарт нэвтэрч буй өндөр технологийн төхөөрөмж, программ хангамж дээр ажиллах нарийн мэргэжлийн, мэдээллийн технологийн чиглэлийн албан хаагчдын ур чадварын нэмэгдэл, цалин нийгмийн баталгааг хангах асуудлаар санал бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах

Хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын мэдээлэл, радарын технологийн хослолыг үйл ажиллагаандаа илүү өргөн хүрээнд нэвтрүүлж, ажиглалтыг автомат станц бүхий сүлжээг өргөтгөхөд шаардлагатай санхүүжилтийн саналыг танилцуулах, цаг агаарын урьдчилсан мэдээг зорилтот бүлэгт түргэн шуурхай хүргэх арга замуудыг нэмэгдүүлэх

ЦУОШГ-ын ажилтнууд ТҮ (Төрийн үйлчилгээ)-ний шатлалаар цалинждаг байдлыг өөрчлөх санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт даалгалаа.

“Зоригтон“ шагналыг аймгийн заан О.Чадалбат хүртлээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!