“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

No photo description available.

Одоогоос 40 гаруй жилийн өмнө буюу 1980 онд үзэгчдийн хүртээл болсон "Говийн зэрэглээ" кино бол монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон алтан үеийн кинонуудын нэг билээ. Сумын төвийнхний жирийн амьдрал, хөдөө орон нутагт соёл, олон түмний ажил хэрхэн явагдаж байгаа тухай өгүүлэхдээ зарчимч, шударга, хөдөлмөрч чанар, хөдөөгийн хүмүүсийн сайхан сэтгэл, хүнлэг ёс суртахууны түвшин зэргийг сургуулийн захирал Хашхүү, холбоочин бүсгүй Номин, тракторчин Арслангийн дүрээр дамжуулан харуулсан эл киног дэлгэцнээ гарснаас хойш уран бүтээлчидтэй нь холбоотой үлгэр, домог мэт хачин жигтэй ам дамжсан яриа олны дунд байсаар ирсэн.

Магадгүй уншигч та ч говийн ганц айлын талаар ам дамжсан эл яриаг сонссон байх. Энэ нь тус киноны уран бүтээлчид говьд зураг авалттай явж байгаад ганц айлд ороход айлын эзэгтэй гал дээр цай чанаж, аягалан өгөхөд нь амсахад цэв хүйтэн байсан гэх. Тус айлаас гарч машинтайгаа хэсэг газрыг туулсны дараа эргээд харахад гэр алга болсон байсан ба уран бүтээлчид хотод ирээд их удалгүй нас барсан гэх цуу яриа юм.

Тэгвэл үнэхээр ийм үйл явдал болсон эсэх, кино зураг авалт хэрхэн явагдаж байсан хийгээд тухайн уран бүтээлийн эргэн тойронд хөвөрдөг олон асуултад хариулт өгөх нэвтрүүлэг наадмын өдрүүдээр цэнхэр дэлгэцээр танд хүрэх гэж байна. Тодруулбал, NTV телевизийн бэлтгэсэн “ХОЛЫН ЗЭРЭГЛЭЭН ДУНД” нэвтрүүлэг 7-р сарын 13-ны 20:10 цагт цацагдана. Түүнчлэн мөн өдрийн 21:20 цагт “Говийн зэрэглээ” УСК үзэгчдэд хүрэх юм.

АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!