
БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац (KTO), Инчеон хотын аялал жуулчлалын газар (ITO), Жэжү Эйр компанитай хамтран Монгол иргэдэд зориулсан “K-Heal·Air” эрүүл мэндийн аялал жуулчлалын хөнгөлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйрийн Улаанбаатар–Инчеон чиглэлийн нислэгээр зорчсон үйлчлүүлэгчид Инчеон хотын бүх төрлийн төрөлжсөн эмнэлэгүүдэд тусгай хөнгөлөлт эдлэхээс гадна нэг өдрийн үнэгүй аялалд хамрагдах боломжтой болжээ.
Жэжү Эйр-ийн тийзээр хямдралтай үйлчлэх эмнэлгүүдийг танилцуулж байна.
Gachon University Gil Medical Center

Gachon University Gil Medical Center нь БНСУ-ын Инчеон хотын төвд байрладаг, улсдаа шилдэгт тооцогддог дээд зэрэглэлийн 3-р шатлалын мега нэгдсэн эмнэлэг юм. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг ашиглан хорт хавдрын эрт илрүүлэг, тархи, зүрх судас, үе мөч болон дотор эрхтнүүдийг маш нарийвчлалтай хянадаг олон улсын жишигт нийцсэн шинжилгээний багцуудтай.
Үүнээс гадна шинжилгээгээр ямар нэгэн өвчлөл илэрсэн тохиолдолд Хавдар судлалын төв, Зүрх судасны төв болон Эмэгтэйчүүдийн тасаг руу шууд холбогдож, дараагийн шатны нарийн эмчилгээг нэг дороос авах давуу талтай.
Инчеон нисэх буудалтай маш ойрхон байрладаг тул Сөүл рүү замын түгжрэлд цаг алдахгүйгээр аялангаа эрүүл мэндээ хамгийн найдвартай гарт даатгах хамгийн ухаалаг сонголт юм.
Монголчуудтай хамгийн олон жил тууштай хамтран ажиллаж, чанартай эмчилгээгээрээ танигдсан тус эмнэлэгт "K Heal'Air" хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд 10-25 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
- Үндсэн шинжилгээ /Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, уушги, ходоодны дуран/ -10 хувь + сонгогдсон шинжилгээнүүдээс сонгож 100 мянган воны шинжилгээ нэмэлтээр хийлгэх эрх
- Стандарт бүтэн бишийн шинжилгээ – 20 хувь
- Зүрх судас, тархины премиум шинжилгээ - 25 хувь
- VIP премиум шинжилгээ – 25 хувь
- 3 өдрийн VIP премиум шинжилгээ – 25 хувь
Inha University Hospital

Inha University Hospital нь БНСУ-ын Инчеон хотод, олон улсын нисэх буудлын яг хажууд байрладаг тус улсын эрүүл мэндийн салбарын хамгийн нэр хүндтэй дээд зэрэглэлийн 3-р шатлалын нэгдсэн эмнэлэг юм. Хамгийн сүүлийн үеийн дүрс оношилгооны төхөөрөмжүүдээр (MRI, CT, дуран) хүний биеийн бүх эрхтэн тогтолцоо, хорт хавдрын эрт илрүүлэг болон зүрх судасны эрсдэлийг маш богино хугацаанд цогцоор нь хянадаг системтэй. Шинжилгээгээр ямар нэгэн эмгэг илэрсэн тохиолдолд хамгийн сүүлийн үеийн робот төхөөрөмж ашиглан ходоод, бүдүүн гэдэс, хөх, бамбай булчирхайн хавдрын нарийн мэс заслуудыг хамгийн бага зүслэгээр, өндөр үр дүнтэй хийдэг.
Инчеон олон улсын нисэх буудлаас машинаар ердөө 20-30 минутын зайд байрладаг бөгөөд эмнэлэг дотроо Монгол хэлтэй тусгай зохицуулагч (координатор) -тай учраас хэлний бэрхшээлгүйгээр, аялангаа эрүүл мэндээ хамгийн найдвартай хянуулах шилдэг сонголт юм.
- Монголчуудтай хамгийн эртнээс албан ёсны харилцаа тогтоож, элэгсэг үйлчилгээгээрээ танигдсан тус эмнэлэгт "K Heal'Air" хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд оношилгооны багцаас 20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Ain Hospital
Ain Hospital нь БНСУ-ын Инчеон хотын Мичүүхол дүүрэгт байрладаг, БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас "Гадаад өвчтөнийг татах шилдэг эмнэлэг"-ээр шалгарсан, эх барих, эмэгтэйчүүд болон бүтэн биеийн оношилгоогоор улсдаа тэргүүлэгч хагас нэгдсэн томоохон эмнэлэг юм.
- "K Heal'Air" хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд бүтэн биеийн оношилгооны багцаас 20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн бүтэн биеийн багш шинжилгээ хийлгэх цаг авсан монгол үйлчлүүлэгчдээ онгоцны буудлаас тосож авах үйлчилгээг санал болгодог.
Hangil Eye Hospital

Hangil Eye Hospital (Хангил нүдний эмнэлэг) нь БНСУ-ын Инчеон хотын Бүпёнг (Bupyeong-gu) дүүрэгт байрладаг, 1985 онд байгуулагдсан 40 гаруй жилийн түүхтэй, БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн улсдаа тэргүүлэгч нарийн мэргэжлийн төрөлжсөн нүдний эмнэлэг юм. Тус эмнэлэг нь нүдний мэс заслын чанар, хагалгааны тоогоороо улсдаа 2-р байранд эрэмблэгддэг бөгөөд Инчеон хотод хийгдэж буй нийт нүдний хагалгааны хагасаас илүүг дангаараа гүйцэтгэдэг.
Хамгийн сүүлийн үеийн 200 гаруй нэр төрлийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тус эмнэлэг нь нүдний даралт (глаукома), торлог бүрхэвчийн эмгэг, болор цайлт болон харааны гажилтыг ердөө 2 цагийн дотор цогцоор нь оношилдог "One Day & One Stop" шуурхай системийг хэрэгжүүлдэг. Мөн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт SMILE PRO хараа тэглэх хагалгааг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд жилд 20,000 гаруй нарийн мэс заслыг маш амжилттай гүйцэтгэж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тус эмнэлэг нь IMTJ-аас "Дэлхийн оны шилдэг нүдний эмнэлэг"-ээр шалгарч байсан түүхтэй.
Инчеон олон улсын нисэх буудлаас машинаар ердөө 40 орчим минутын зайд, метроны буудлын яг хажууд байрладаг тул зорчиход маш хялбар. Мөн Монгол хэлтэй координатортай тул хэлний бэрхшээлгүйгээр, аялангаа нүдний эрүүл мэндээ дэлхийн түвшинд хянуулах хамгийн ухаалаг, найдвартай сонголт юм.
- БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас албан ёсны итгэмжлэлтэй тус эмнэлэгт "K Heal'Air" хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд Smile Lasik & Pro болон болор солих, торлог бүрхэвч, хялар засах мэс заслын төлбөрөөс 10-15 хувийг хөнгөлүүлэх боломжтой.
Humanity Plastic Surgery

Humanity Plastic Surgery (Хьюманити гоо сайхны мэс заслын эмнэлэг) нь БНСУ-ын Инчеон хотын хамгийн орчин үеийн, залуусын төвлөрөл ихтэй Songdo олон улсын бизнесийн дүүрэгт байрладаг өндөр зэрэглэлийн гоо сайхны төрөлжсөн эмнэлэг юм.
Тус эмнэлгийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Dr. Jinhee Hwang нь гоо сайхны нарийн мэс заслуудаас гадна "Хөхний толгойн эмнэлгийн шивээс" (Medical Areola/Nipple Tattooing)-ийг Солонгост гардан хөгжүүлж, дэлхийн түвшинд хүргэсэн шилдэг мэргэжилтнүүдийн нэг юм. Түүний хийдэг анагаах ухааны шивээс нь ердийн шивээснээс ялгаатай нь эмнэлгийн зориулалттай, хүний биед харшил өгөхгүй пигмент ашиглан, 3 хэмжээст (3D) сүүдэрлэх техникээр хийгддэг. Энэ нь хавтгай гадаргуу дээр хийгдсэн ч яг бодит хөхний толгой мэт товойж харагдах гайхалтай үр дүнг үзүүлдэг тул хөхний хавдрын дараах нөхөн сэргээлт хийлгэж буй өвчтөнүүдэд шинэ амьдрал, өөртөө итгэх итгэлийг бэлэглэдэг байна
Хьюманити эмнэлэг нь зөвлөгөө өгсөн эмч нь хагалгааг 100% өөрөө гардан хийдэг аюулгүй системийг хэрэгжүүлдэг болно.
- "K Heal'Air" хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд хөх нөхөн сэргээх болон томруулах, жижигрүүлэх мэс засал, хэвлийн гоо сайхны мэс засал, арьс татах мэс засал, хөхний толгой шивэх мэс заслыг хийлгэхдээ 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
JK With Me Plastic Surgery & Dermatology

JK With Me Plastic Surgery & Dermatology (Жэй Кэй Видмэ гоо сайхан, арьсны эмнэлэг) нь БНСУ-ын Инчеон хотын хамгийн орчин үеийн, өндөр зэрэглэлийн Songdo олон улсын бизнесийн дүүрэгт (Posco Tower-ийн 5 давхарт) байрладаг, БНСУ-ын алдартай "JK" гоо сайхны сүлжээний албан ёсны салбар эмнэлэг юм.
Тус эмнэлэг нь Сөүлийн Үндэсний Их Сургууль (SNU) төгссөн нарийн мэргэжлийн шилдэг эмч нарын багтай бөгөөд гоо сайхны мэс заслаас гадна арьс оношилгоо, эмчилгээ болон үс уналтын төвөөрөө алдартай. Аяллаар явж буй, хугацаа багатай Монголчуудад зориулсан хавдахгүй, шууд үр дүнгээ өгдөг мэс заслыг орлох аппаратын үйлчилгээнүүд энд маш эрэлттэй байдаг. Тухайлбал, арьсыг гүнээс нь чангалах Ulthera, Shurink лазер, арьсны өнгийг сэргээж, сэвх нөсөө толбо арилгах Пико лазер болон арьсыг гүн чийгшүүлж залуужуулах Rejuran Healer, Ботокс, Филлер тарилгын үйлчилгээнүүдийг 1:1 тусгайлсан зөвлөгөөний дагуу хийдэг. Мөн тухайн хүний нүүрний харьцаанд тохирсон, төрөлхийн мэт харагдах нүдний давхраа, хамар өндөрлөх, унжсан зовхи засах залуужуулах мэс заслуудыг хамгийн сүүлийн үеийн технологиор, аюулгүй байдлыг дээд зэргийн түвшинд ханган гүйцэтгэдэг
- "K Heal'Air" хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Naeun Hospital

Naeun Hospital (Наын эмнэлэг) нь БНСУ-ын Инчеон хотын Seo-gu дүүрэгт байрладаг, БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас (KOIHA) магадлан итгэмжлэгдсэн дээд зэрэглэлийн ерөнхий нэгдсэн эмнэлэг юм. Тус эмнэлэг нь 34 нарийн мэргэжлийн тасаг, их сургуулийн нэгдсэн эмнэлгүүдийн хэмжээний өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж (4 MRI, 5 CT, Angio) болон эмчилгээний системээрээ алдартай.
Наын эмнэлэг нь ходоод, бүдүүн гэдэсний хавдрын эмчилгээний чанараараа улсдаа "1-р зэрэглэл"-ийн үнэлгээтэй бөгөөд эрчимт эмчилгээ, нуруу нугас, үе мөчний төрөлжсөн 12 төвийг амжилттай ажиллуулж байна. Хорт хавдрын эрт илрүүлэг, бүтэн биеийн оношилгооны чиглэлээр Солонгостоо тэргүүлэгч бөгөөд Сонгдо олон улсын хотод байрлах 3,300 мкв талбайтай алдартай "Jian" цогц оношилгооны төвийг удирдан ажиллуулдаг
Гадаад өвчтөнүүдэд зориулсан "One-day" буюу нэг өдрийн дотор оношилж, эмчилгээг эхлүүлэх шуурхай системтэй бөгөөд олон улсын тусгай зохицуулагч нарын багтай. Нисэх буудалтай ойрхон байрлалтай тул Монгол иргэд цаг алдалгүй, их сургуулийн эмнэлгийн хэмжээний чанартай тусламжийг илүү уян хатан, найдвартай орчинд авах шилдэг сонголт юм.
- "K Heal'Air" хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд бүтэн биеийн багц шинжилгээнд 10 хувийн хөнгөлөлттэй үнээр хамрагдах эдлэх боломжтой.
Incheon Himchan General Hospital

Incheon Himchan General Hospital (Инчеон Химчан ерөнхий эмнэлэг) нь БНСУ-ын Инчеон хотын Namdong-gu дүүрэгт байрладаг, тулгуур эрхтэн, үе мөч болон нуруу нугасны чиглэлээр улсдаа брэнд болтлоо танигдсан дээд зэрэглэлийн ерөнхий нэгдсэн эмнэлэг юм
Тус эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдээр хүний биеийн суурь эрүүл мэнд, хорт хавдрын эрт илрүүлгийг хянахаас гадна, тус эмнэлгийн гол давуу тал болох үе мөчний насыг нарийвчлан тогтоох тусгай багц оношилгоог санал болгодог. Мөн хамгийн сүүлийн үеийн "Хиймэл үе солих робот мэс заслын төв" болон өвдөгний үений элэгдлийг мэс засалгүйгээр нөхөн сэргээх үүдэл эсийн алдартай "Cartistem" эмчилгээгээрээ олон улсад тэргүүлдэг.
Инчеон олон улсын нисэх буудлаас унаагаар ердөө 50 орчим минутын зайд байрладаг тул Сөүл рүү орж замын түгжрэлд цаг алдахгүй бөгөөд олон улсын өвчтөнд зориулсан тусгай халамжийн үйлчилгээтэй тул Монгол иргэд аялангаа үе мөч, нуруу нугасны эрүүл мэндээ хамгийн найдвартай гарт даатгах шилдэг сонголт юм.
- "K Heal'Air" хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд бүтэн биеийн багц шинжилгээ болон премиум шинжилгээндээ 20 хувийн хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой.
Elite Plastic Surgery

Elite Plastic Surgery (Элит гоо сайхны мэс заслын эмнэлэг) нь БНСУ-ын Инчеон хотын хамгийн эрчимтэй хөгжиж буй Guwol-dong дүүрэгт (Entas Building-ийн 7-р давхарт) байрладаг, 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй нэр хүндтэй төрөлжсөн эмнэлэг юм
Тус эмнэлэг нь дунд болон ахимаг насныханд зориулсан залуужуулах, үрчлээ арилгах мэс засал болон өөрсдийн инноваци болох "SMILE lifting" (нүүр болон хүзүүний арьс татах цогц мэс засал) технологиороо улсдаа тэргүүлдэг. Инчеондоо хамгийн том хэмжээний (400 пён) тансаг орчинтой тус эмнэлэгт 4 гоо сайхны мэс засалч, 4 арьсны нарийн мэргэжлийн эмч, 1 мэдээгүйжүүлгийн эмч салбар бүрээр дагнан ажиллаж, аюулгүй байдлыг 1-рт тавьдаг. Мэс заслаас гадна аппаратын болон тарилгын үйлчилгээг хавсран үзүүлдэг.
Монгол координатертай бөгөөд онгоцны буудлаас тосох, хагалгааны дараах тусгай нөхөн сэргээх арчилгааг цогцоор нь шийдэж өгдөг тул гадаадын жуулчид болон Монгол иргэд хэлний бэрхшээлгүйгээр, аялангаа залуу насаа эргүүлэн авах хамгийн ухаалаг, найдвартай сонголт юм.
- "K Heal'Air" хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд 20 хувийн эдлэх боломжтой.
Tami Plastic Surgery & Laser Center

Tami Plastic Surgery & Laser Center (Тами гоо сайхны мэс заслын эмнэлэг) нь БНСУ-ын Инчеон хотын тээвэр, соёлын хамгийн том төв болох Намдонг дүүргийн Гүвол-донг (Guwol-dong, Namdong-gu) бүсэд (Инчеон Терминал метроны буудлын хажууд) байрладаг, БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор зөвшөөрөгдсөн гоо сайхны төрөлжсөн том хэмжээний эмнэлэг юм.
Нийт 330 гаруй пён тансаг, VIP зэрэглэлийн талбайтай тус эмнэлэг нь [Инчеондоо анх удаа хагалгааны өрөөний хяналтын CCTV, эмчийн хариуцлагын нэршил (Real-name system)-ийг нэвтрүүлсэн аюулгүй байдлын стандартыг тогтоогч эмнэлэг гэдгээрээ алдартай. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн 3D CT төхөөрөмжөөр тоноглогдсон гоо сайхны мэс заслын төв, арьс лазерын төвүүдийг хавсран ажиллуулж, нүүрний хэлбэр засах, хөхний гоо сайхан, залуужуулах арьс татах мэс заслуудыг 1:1 тусгайлсан оношилгооны дагуу гүйцэтгэдэг.
Мөн Монгол иргэд хэлний бэрхшээлгүйгээр, аялангаа гоо сайхан, аюулгүй байдлаа дэлхийн түвшинд даатгах хамгийн ухаалаг, найдвартай сонголт юм.
- "K Heal'Air" хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд 20 хувийн эдлэх боломжтой.
International Baro Hospital

International Baro Hospital (Олон Улсын Баро Эмнэлэг) нь БНСУ-ын Инчеон хотын Namdong-gu дүүрэгт (Гансэг вокзалын хажууд) байрладаг, тулгуур эрхтэн, үе мөч болон сээр нурууны чиглэлээр улсдаа тэргүүлэгч, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яамнаас 4 удаа дараалан магадлан итгэмжлэгдсэн Инчеон хотын цорын ганц төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг юм.
Тус эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн навигаци бүхий робот хиймэл үе солих мэс засал болон зүсэлтгүйгээр нурууны өвчнийг шийддэг нарийн дурангийн эмчилгээгээрээ олон улсад алдартай. Мөн үе мөчний гэмтэл, хугарал, ослын үед тусламж үзүүлэх [365 хоног, 24 цагийн яаралтай тусламжийн тасаг тогтмол ажиллуулдаг бөгөөд салбарын шилдэг 20 гаруй нарийн мэргэжлийн доктор эмч нартай]. Үйлчилгээний чанар, аюулгүй байдлаараа улсдаа "1-р зэрэглэл"-ийн үнэлгээг эзэмшдэг.
Олон улсын өвчтөнүүдэд зориулсан "One-stop" шуурхай оношилгоо, эмчилгээний системтэй тул, Монгол иргэд хэлний бэрхшээлгүйгээр, аялангаа үе мөч, нуруу нугасны эрүүл мэндээ дэлхийн хамгийн өндөр түвшинд даатгах хамгийн ухаалаг, найдвартай сонголт
- "K Heal'Air" хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд 20 хувийн эдлэх боломжтой.
Im Ain Eye Clinic

Im Ain Eye Clinic (Айм Айн нүдний эмнэлэг) нь БНСУ-ын Инчеон хотын Мичүүхол дүүрэгт байрлах Айн нэгдсэн эмнэлгийн (Ain Hospital) харьяа, [нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн орчин үеийн эмнэлэг юм]. Тус эмнэлэг нь "I'm Ain Eye Clinic" болон "I'm Beauty Clinic" (арьс гоо сайхны төв) хавсарсан системээр үйл ажиллагаа явуулдаг тул [нүдний эрүүл мэндээс гадна нүд орчмын залуужуулах, үрчлээ арилгах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэгээрээ онцлогтой]
Мөн болор цайлт (катаракт), торлог бүрхэвчийн эмгэг, нүдний даралт болон хүүхдийн шөнийн линзийг (Dream Lens) хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр оношилдог. Бас нэгэн гол давуу тал нь Бүтэн сайн өдөр (Сайн өдөр) 09:00-13:00 цаг хүртэл тогтмол ажилладаг Инчеон дахь цөөхөн шуурхай эмнэлгүүдийн нэг юм.
"K Heal'Air" хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд нүдний оношилгоо болон хараа засах мэс заслын үйлчилгээнээс 20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Мөн "K Heal'Air" хөтөлбөрийн хүрээнд дээрх эмнэлгүүдээс сонгож, эрүүл мэндийн үйлчилгээ авсан Монголчууддаа зориулан 1 өдрийн үнэгүй аяллыг санал болгожээ. Та эмнэлэгтээ үзүүлчхээд Инчеоны хамгийн алдартай 35 газраас сонгон бүтэн өдөр үнэ төлбөргүй аялах боломжтой.
Өмнөд Солонгосын хамгийн том бөгөөд тансаг, шинэ үеийн цогцолбор болох Инспайр Энтертайнмент Ризорт, 100 гаруй жилийн түүхтэй, Өмнөд Солонгосын үндэсний уламжлалт цагаан будааны архи хийдэг үйлдвэр, Солонгосын уламжлалт Эрүүл мэндийн уурын болон төөнүүр заслын төв, солонгос үндэсний цайны соёлтой танилцах тусгай хөтөлбөр гэх мэт олон сонирхолтой газруудаас сонгож, нэг өдрийн багц аялалд үнэ төлбөргүй хамрагдан аялалдаа дурсамж нэмэх боломжийг зөвхөн Жэжү эйрийн тийзтэй хүмүүстээ олгожээ.



Та Жэжү Эйр (Jeju Air)-ийг сонгож нисээд дээрх бүх хөнгөлөлтийг эдэлж, санхүүгийн эрх чөлөөтэй санаа амар аялаарай.