Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аваргаас хос алтан медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

Олон улсын шатрын холбооноос /ФИДЕ/ “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах 2 дахь удаагийн цахим тэмцээн 2026 оны тавдугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монгол Улсаас хүмүүжигчдийн эрэгтэй 2 баг, эмэгтэй 1 баг, өсвөр насны ангилалд 1 баг амжилттай оролцож, БНЭУ, Сингапур, Киргизстан зэрэг орны 25 багийн 102 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй болон эмэгтэй баг тус тус тэргүүн байрт шалгарч, хос алтан медаль, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын өсвөр насны хүмүүжигчдийн баг хүрэл медаль хүртлээ.

“Эрдэнэс тавантолгой“ ХК 96 мянган тн нүүрс арилжлаа
“Эрдэнэс тавантолгой“ ХК 96 мянган тн нүүрс арилжлаа
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.