Г.Баттөмөр: БЗД-ийн 19 хорооны Засаг дарга Г.Шүрэнцэцэг УИХ-ын гишүүн П.Наранбаярыг иргэдтэй уулзахад МАН-аас зөвшөөрөл ав гэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

ХҮН намын Хот төлөвлөлтийн экспертүүдийн зөвлөлийн гишүүн Г.Баттөмөр УИХ-ын гишүүн П.Наранбаярыг БЗД-ийн 19 хорооны иргэдтэй уулзахад Засаг дарга нь МАН-аас зөвшөөрөл ав гэсэн тухай өөрийн нүүр номдоо нийтэлжээ. Тэрбээр "За нэг зүйлийг хэлэхгүй бол бүр болохгүй нь. БЗД-ийн 19 хорооны Засаг дарга Г.Шүрэнцэцэг УИХ-ын гишүүн П.Наранбаярыг иргэдтэйгээ уулзахад МАН-аас зөвшөөрөл ав гэжээ. Хороо гэдэг бол иргэд болон төрийг холбох анхан шатны нэгж. Энд суусан дарга нь ийм намчирхсан, ялгаварласан, коммунист үзэл суртал гаргаж байгаа нь тун харамсалтай!

Та төр, ард иргэдийг холбох ёстой гүүр болохоос биш хаалт биш шүү. Та 19 дүгээр хорооны иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэдгээ ойлгоорой!

Таны хувьд төр гэдэг зөвхөн МАН байдаг бололтой" гэжээ.

Маргааш СХД-ийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл замыг хэсэгчлэн хаана
Маргааш СХД-ийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл замыг хэсэгчлэн хаана
 
ФОТО: ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ЦЕГ-т ажиллалаа
ФОТО: ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ЦЕГ-т ажиллалаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!