Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын талаар ХҮН намын төлөөллийн төв байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Үүний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдаж буй. Үргэлжлүүлэн 14.00 цагаас ээлжит бус чуулган хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх юм.

Харин яг одоо ХҮН намын Зөвлөл хуралдаж байна. Тус хурлаар Төсвийн тодотгол болон Н.Учралын ЗГ-ын талаар ХҮН намын Төлөөллийн төв байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар хэлэлцэж байна.

ГХЯ: Загвар өмсөгч Э.Эрдэнэцогтийн талаар Вьетнамд суугаа ЭСЯ-нд хүсэлт тавьж тодруулахаар ажиллаж байна
ГХЯ: Загвар өмсөгч Э.Эрдэнэцогтийн талаар Вьетнамд суугаа ЭСЯ-нд хүсэлт тавьж тодруулахаар ажиллаж байна
 
NBA-ийн аварга Dwight Howard Монголд ирлээ
NBA-ийн аварга Dwight Howard Монголд ирлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!