ЗХ-ий харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Батлан хамгаалахын сайд Д.Батлут БХЯ-ны харьяа байгууллагууд болон ЗХЖШ-ын харьяа цэргийн бүх ангийн хэмжээнд эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийх үүрэг даалгаврыг холбогдох удирдлагуудад өглөө. Үүний дагуу БХЯ, ЗХЖШ-ын хамтарсан ажлын хэсэг томилогдон ажиллаж эхлээд байна.

Үнэлгээгээр цэргийн ангиудын байршил, сургалт бэлтгэлийн орчин, харуулын алба болон өдөр тутмын үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэлийг илрүүлж, урьдчилан сэргийлэх, илэрсэн эрсдэлүүдийг бууруулах арга хэмжээг цаг тухайд нь авч, цаашид хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөөг боловсруулан ажиллах юм.

Аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн хяналт шалгалтыг зургаадугаар сарын 20-ны дотор зохион байгуулж, илэрсэн зөрчил, цаашид анхаарах санал зөвлөмжийн нэгдсэн тайланг долоодугаар сарын 2-ны дотор танилцуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүдэд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүдэд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ
 
Маргааш СХД-ийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл замыг хэсэгчлэн хаана
Маргааш СХД-ийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл замыг хэсэгчлэн хаана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!