Баян-Өлгий аймагт Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн ШҮЛХИЙ ӨВЧИН оношлогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Баян-Өлгий аймагт Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн ШҮЛХИЙ ӨВЧИН оношлогдлоо. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ “Урьд өмнө Африкт гардаг байсан энэ шүлхий Ойрхи Дорнод, Станы орнууд, Хятад, Орост гарах болсон тухай олон улсын байгууллагууд анхууруулж байсан ч бид дорвитой арга хэмжээ авахгүй байсаар ийнхүү ороод иржээ.

Монгол Улс одоогийн байдлаар энэ төрлийн шүлхийд хийх вакцингүй байгаа юм байна. Манай улсын хувьд малын мах, түүхий эдийг экспортлох асуудал малын өвчнөөс шууд хамааралтай. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль дээр ажиллаж байхад олон улсын эксперт "Гишүүн ээ, Монгол улс малын өвчин, шүлхийнээсээ салаагүй цагт танай махыг дэлхий тоохгүй шүү" гэж хэлж байлаа.

Малын өвчинтэй дайн зарлая гэж нэг бус удаа уриалсан, ажлын хэсэг байгуулж малын өвчинтэй тэмцэх бодлого гаргаж хэрэгжүүлье, шүлхий өвчин орон нутагтаа алдсан Засаг даргад арга хэмжээ авдаг хуулийн заалтаа хэрэгжүүлье гэж Засгийн газарт хүргүүлж байсан ч өдийг хүртэл тодорхой арга хэмжээ авсангүй. Энэ удаа ЗГ онцгой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна” гэлээ

МИАТ: Хар салхины улмаас Улаанбаатар–Токио чиглэлийн өнөөдрийн нислэгийг 6-р сарын 4-ний нислэгт шилжүүлжээ
МИАТ: Хар салхины улмаас Улаанбаатар–Токио чиглэлийн өнөөдрийн нислэгийг 6-р сарын 4-ний нислэгт шилжүүлжээ
 
Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ
Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!