Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар–Токио–Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалж байгааг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-иас мэдэгдлээ.
Ингэхдээ “МИАТ” ТӨХК-ийн зүгээс 2026 оны 6 дугаар сарын 3-ны OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эл өөрчлөлтийг хийжээ.