Эмгэнэл бичсэн гэгдэх И.Сарангэрэл нь бакалаврын зэргээр 7 жил суралцжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгссөнд Монголын ард түмэн эмгэнэл илэрхийлж буй.

Тэгвэл өчигдөр ССАЖЗЯ-наас түүнд эмгэнэл илэрхийлэхдээ овгийг нь Шагдар гэж буруу бичээд зогсохгүй, уран бүтээлүүдийг нь дурдахдаа О.Дашдалбар, Б.Лхагвасүрэн нарын бүтээлийг хольж дурдсан нь багагүй шүүмжлэл дагуулж, "Эмгэнэлтэй" эмгэнэл гэх нэр зүүсэн. Сайд Ж.Алдаржавхлангаас энэ талаар тодруулахад "Гадаад томилолтоосоо буцаж авна. Алдаа гаргасан хүмүүст очоод хариуцлага тооцно" гэсэн юм.

Тэгвэл "Эмгэнэлтэй" эмгэнэлийг нь бичсэн байж болзошгүй ССАЖЗЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч И.Сарангэрэл нь ХУД-ийн 1-р хорооны Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оноос ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй аж. И.Сарангэрэл нь 2009-2016 онд "Сэтгүүлч" дээд сургуульд бакалаврын зэргээр 7 жил суралцаж сэтгүүлч мэргэжил эзэмшжээ. Өөрөөр хэлбэл 4 жил суралцаж эзэмшдэг бакалаврын зэргийг 7 жил суралцаж эзэмшсэн байгаа юм.

Дархан аварга Н.Батсуурийн эгч Н.Энхчимэг: Үнэн гэж байдаггүй юм уу
Дархан аварга Н.Батсуурийн эгч Н.Энхчимэг: Үнэн гэж байдаггүй юм уу
 
“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ“ ТӨХК-ийн захирал асан В.Адъяа 50 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ“ ТӨХК-ийн захирал асан В.Адъяа 50 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!