Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮБХ-ны гишүүдийн 66 хувийн саналаар АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

Ардчилсан намын ЕНБД-аар С.Баярцогт сонгогдлоо. Тодруулбал, АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан Төрийн ордонд өнөөдөр 11:00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын таван дэд дарга болон ЕНБД-ын томилгоог хэлэлцлээ. Ингэхдээ намын дарга О.Цогтгэрэлийн зүгээс ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй С.Баярцогтын нэрийг батламжлуулахаар оруулж ирсэн юм.

Улмаар нэр дэвшигчээс ҮБХ-ны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараагаар санал хураалт үргэлжилсэн юм. Санал хураалтын дүнгээр ҮБХ-ны нийт гишүүдийн 66 хувийн саналаар С.Баярцогтыг Ардчилсан намын ЕНБД-аар ийнхүү жинхэллээ. Тодруулбал, түүнийг гишүүдийн 224 дэмжсэн бол 113 дэмжсэнгүй.

ЭЕРЭГ: 10, 11 дүгээр ангийн 4 сурагч хог хаягдлыг хүний оролцоогүйгээр голоос гаргадаг төхөөрөмж бүтээж, туул голд суурилуулжээ
ЭЕРЭГ: 10, 11 дүгээр ангийн 4 сурагч хог хаягдлыг хүний оролцоогүйгээр голоос гаргадаг төхөөрөмж бүтээж, туул голд суурилуулжээ
 
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.