Соёлын яамнаас Ш.Гүрбазар агсанд эмгэнэл илэрхийлэхдээ овгийг нь буруу бичиж, бусдын уран бүтээлийг хольж бичсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар энэ сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд Монголын ард түмэн эмгэнэл илэрхийлж байна.

Харин соёл, урлагийн салбарыг хариуцаж буй Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас түүнд эмгэнэл илэрхийлэхдээ Шагдарын Гүрбазар гэж овгийг нь буруу бичээд зогсохгүй, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Ижийтэйгээ байхад", Яруу найрагч О.Дашбалбар агсны "Тэнгэр шиг бай" зэрэг уран бүтээлүүдийг хольж дурдсан нь төрийн албан хаагчид мэдлэггүй гэх шүүмжлэлийг дагуулаад байна.

Тэгвэл олон нийтийн шүүмжлэл гарсны дараа удалгүй алдаатай эмгэнэлийн постоо зассан байгаа юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ажиллаж буй.

АН-ын бүлэг: Малчин өрхийн хүүхэд зургаан настайдаа сургуульд орж буйг анхаарах шаардлагатайг онцоллоо
АН-ын бүлэг: Малчин өрхийн хүүхэд зургаан настайдаа сургуульд орж буйг анхаарах шаардлагатайг онцоллоо
 
МАН-ын бүлэг: Татварын хуулиудын өөрчлөлтөд НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая болгон нэмэгдүүлэхээр тусгажээ
МАН-ын бүлэг: Татварын хуулиудын өөрчлөлтөд НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая болгон нэмэгдүүлэхээр тусгажээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!