Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ дахь 19 ажлын хэсгээс 12 нь 10-30 хувийн гүйцэтгэлтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль тогтоолын төслүүдийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, санал дүгнэлт боловсруулах, шаардлагатай бол хууль, тогтоолын төсөл боловсруулах 19 ажлын хэсэг ажиллаж байна. Эдгээр 19 ажлын хэсгийн ажлын явцтай УИХ-ын дарга С.Бямбацогт танилцлаа. Тэрбээр эдгээр ажлын хэсгийн ажилд үнэлэлт дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд нэгтгэж, татан буулгах зэргээр арга барилдаа өөрчлөлт хийх шаардлага тулгарч байгааг онцлов.

Дээр дурдсан 19 ажлын хэсгээс байгаль орчин болон эрчим хүчний асуудлаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгүүд хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байгаа аж. Тодруулбал анх тавьсан зорилтынхоо 80 хувийг хэрэгжүүлсэн гэдэг дүгнэлттэй байна. 50 хувийн гүйцэтгэлтэй 5 Ажлын хэсэг, ирц бүрэлдэж хуралдаагүйн улмаас удаашралтай гэсэн ангилалд орсон 10-30 хувийн гүйцэтгэлтэй 12 Ажлын хэсэг байгаа гэж үнэлэгдсэн байна.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн явцын талаарх мэдээллийг сонсож, үлдсэн хугацаанд ажлаа шуурхайлж, тав, зургаадугаар сардаа багтаж, санал дүгнэлтээ танилцуулахыг үүрэг чиглэл болголоо.

Дархан аварга Н.Батсуурийн эгч Н.Энхчимэг: Үнэн гэж байдаггүй юм уу
Дархан аварга Н.Батсуурийн эгч Н.Энхчимэг: Үнэн гэж байдаггүй юм уу
 
С.Амарсайхан: Илүү шударга тогтолцоо, илүү ёс зүйтэй алба хаагчдыг бий болгоход анхаарна
С.Амарсайхан: Илүү шударга тогтолцоо, илүү ёс зүйтэй алба хаагчдыг бий болгоход анхаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.