Т.Даваадалайн оронд НЗД-ын орлогчоор НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбатыг томилохоор яригджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай Туулын хурдны замын тендертэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, улмаар яллагдагчаар татагдаад буй тул өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн билээ.

Тэгвэл түүний оронд хэнийг НЗД-ын орлогчоор томилох вэ гэсэн асуудал хөндөгдөж эхэлсэн бөгөөд эх сурвалжийн мэдээллээр, өнгөрсөн өдрүүдэд НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбатыг томилохоор яригдсан байна. Тийм учраас Б.Мөнхбатын ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг гаргуулахаар АТГ-т хандсан байгаа аж. Харин томилгоог зөвшилцөхөөр түр хойшлуулсан гэх өөр нэг эх сурвалжийн мэдээлэл ч байгаа юм.

Б.Мөнхбат нь 2016 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдон ажиллаж буй бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдон ажиллаж буй.

Эргэн сануулахад, НЗД-ын орлогч асан Т.Даваадалай нь эхнэрийнхээ үеэл дүүд 5.6 тэрбум, найзынхаа хамаарал бүхий хоёр аж, ахуйн нэгжид 709 сая төгрөг, эхнэрийнхээ хувьцаа эзэмшдэг компанид 47.9 сая төгрөг тус тус шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

МОНГОЛ ЦЭРГҮҮД дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, дэд байрт шалгарлаа
МОНГОЛ ЦЭРГҮҮД дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, дэд байрт шалгарлаа
 
Нэг хоногт 3 хүүхэд зам тээврийн осолд өртөж, ГЭМТЖЭЭ
Нэг хоногт 3 хүүхэд зам тээврийн осолд өртөж, ГЭМТЖЭЭ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!