Монголын Үндэсний бөхийн холбооны АНУ дахь салбар холбоо НҮТББ нь 2026 оны 04-р сарын 04 ний өдөр Вашингтон хотод амжилттай байгуулагдаж салбар холбооны Тэргүүнээр Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Монгол улсын начин Л.Нямсүрэн, дэд тэргүүн сумын заан А.Амарбаяр болон удирдах зөвлөлийн 9 гишүүнийг сонгож, дүрмээ баталсан билээ.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав өчигдөр буюу 2026 оны 05-р сарын 09-ний өдөр МҮБХ-ны АНУ дахь Салбар холбооны гэрчилгээ, тамгыг авсныг тус холбооны төлөөлөлд албан ёсоор гардуулан өгч, хамтын ажиллагааны уулзалтыг хийлээ.
Тус уулзалтанд ГХЯ-ны Консулын газрын хилийн чанад дахь ТББ-ыг хариуцсан зөвлөх О.Эрдэнэсамбуу МҮБХ-ны АНУ-ын салбар холбооны Улаанбаатар хот дахь төлөөлөгч Ж.Дэвшил нар байлцаж тамга, гэрчилгээг гардан авлаа.
Тус холбоо нь АНУ-д ажиллаж, амьдарч буй бөх сонирхогчид болон бөхчүүд нэгдэн үндэсний уламжлалт бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудын үндэсний бөхөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, Монгол хэл, соёл, уламжлалыг спортын орчноор дамжуулан өвлүүлэх зорилго тавин ажиллах юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!