“Эрчим хүчний үндэсний төв“ ТӨХХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнгийн 5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 46 секунд

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн болон зарим нэр бүхий компанийн удирдлагын гэр, ажлын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураан авсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, Д.Бямбасүрэн нь Эрчим хүчний үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа “Эс...” ХХК-д Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт баригдах уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлд тавигдах шаардлагын тодорхой заалтуудыг техникийн нөхцөлөөс хасах, зохих журмын дагуу техникийн нөхцөлийг батлуулаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж буй цахилгаан дамжуулах агаарын шугам 1500 кВА дэд станцыг Эрчим хүчний үндэсний төвөөр ажлын зургийн магадлал, техникийн хяналт хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөх давуу байдал бий болгохоор техникийн комиссын гишүүдэд нөлөөлж, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан, “Эс...” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Ц.М нь дээрх ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

УИХ-ын Тамгын газрын 2025 оны үйл ажиллагаанд аудит хийж дуусжээ
УИХ-ын Тамгын газрын 2025 оны үйл ажиллагаанд аудит хийж дуусжээ
 
“НӨАТ-ын орлого 1.6-1.8 их наядаар буурвал улсын төсөв зөвхөн цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж, урсгал зардлаа олгодог болж хувирна“
“НӨАТ-ын орлого 1.6-1.8 их наядаар буурвал улсын төсөв зөвхөн цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж, урсгал зардлаа олгодог болж хувирна“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!