Э.Батмагнай арслан эхнэрийнхээ араас бүтэн жил гүйж, ковидын үеэр хамт карентилагдсанаар эхнэрээ болгож чаджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Улсын арслан Э.Батмагнай "The Tonight Show" шоунд оролцох үеэрээ эхнэртэйгээ танилцсан түүхээ хуваалцжээ. Тодруулбал тэрбээр, "Эхнэрээ өөрийн болгох гэж их хугацааг зарцуулсан. Эхнэрийн маань үеэл дүү манай бэлтгэлд орж ирээд "Таны үеийн манай хамаатны ийм эгч байдаг" гээд зургийг нь харуулсан. Тухайн үед ямар хөөрхөн охин бэ гэж бодоод найзын хүсэлт явуулж, танилцах оролдлого хийсэн ч маш хүнд нэг жил өнгөрсөн. Өөртэйгээ чаталсаар байгаад дууссан. "Юу хийж байна. Сайхан амарсан уу, Сайхан амраарай, хоолоо идсэн үү" гэж бичсээр байгаад жилийн дараа урын сан дуусдаг юм байна билээ. Харин ковидын үе надад боломж олгосон. Жил чат бичсний хүчинд овоо гайгүй дотно болоод гэрт нь хоол идэх гэж очоод буцах гэсэн ковидын хатуу хөл хорио тогтоочихсон. Яг тэр карентины ачаар эхнэрээ өөрийн болгож чадсан" гэжээ.

УИХ дахь 19 ажлын хэсгээс 12 нь 10-30 хувийн гүйцэтгэлтэй байна
УИХ дахь 19 ажлын хэсгээс 12 нь 10-30 хувийн гүйцэтгэлтэй байна
 
“Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа
“Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!