
34 настай Ш-ийг 2011 онд 19 настай СУИС-ийн 2-р дамжааны оюутан байхад ангийнх нь 7 эрэгтэй нийлж, хүчиндсэн гэх хэрэгт холбогдсон хүмүүст яллагдагчаар татсан тогтоолыг гардуулж, хилийн хориг тавьжээ.
Энэ талаар хохирогч Ш өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тодруулбал тэрбээр, Надтай адилхан мэдээ хүлээж байгаа хүмүүст дуулгахад намайг хохироосон, хэрэгт холбогдогч бүх хүмүүст яллагдагчаар татсан тогтоолыг нь гардуулсан тухай сайхан мэдээ сонслоо. Зарим этгээдүүдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд заасны дагуу хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдэг мэдээллийг авлаа" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!